ЭМЯ-наас цаг үеийн шинэ мэдээллийг хүргэж байна.

 

 

 

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

-ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ, Ховд аймгийн салбар лабораторид нэгдүгээр сарын 4-ний 11:00 цагийн байдлаар нийт 11581 сорьцод шинжилгээ хийхэд 22 хүнээс Сovid-19 илэрлээ. Эдгээр хүмүүс Улаанбаатар хотод шинээр бүртгэгдсэн. Тэдний 12 нь  Баянзүрх нэгдсэн эмнэлэгийн голомттой холбоотой бол өвчилсөн сувилагчийн гэр бүлтэй холбоотой дөрөв, сүүлд бүртгэгдсэн голомтуудын ойрын хавьтал болох тусгаарлагдсан хүмүүсийн анхны болон хоёр, гурав дахь шинжилгээнд вирус илэрлээ. Ингэснээр Улаанбаатарт хотод батлагдсан тохиолдол 491 боллоо. Энэ хугацаанд орон нутагт нэмж халдвар бүртгэгдээгүй. Улсын хэмжээнд багц өвчлөл 817 болж, сүүлийн 24 цагт таван хүн эдгэрсэн. Нийт Монгол Улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 1308 болсон талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.