АЧТАН ЭМНЭЛГИЙН ХАВЬТЛУУДААС 9, ТЭНҮҮН-ОГООГИЙН ТАВАН ЖОЛООЧООС ХАЛДВАР ИЛЭРЛЭЭ”

Эрүүл мэндийн яам Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх өнөөдрийн (2021.01.06/ мэдээлэл хийж байна.

Тус яамнаас мэдээлснээр өчигдөр хийсэн шинжилгээгээр нийт 41 хүнээс коронавирус илэрчээ.

Нийтдээ 16377 хүн ПСР шинжилгээ хийхэд 41 хүнээс халдвар илэрсэн. Халдварууд бүгд Улаанбаатарт бүртгэгдсэн бөгөөд 5 нь ХӨСҮТ-ийн эмнэлгийн ажилтан, бусад нь Ачтан эмнэлгийн эмч ажилчид болох 9 хүний хавьтлуудаас 16 тохиолдол бүртгэгдсэн. Бусад тохиолдол нь Тэнүүн-Огоо компанийн таван жолооч, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс хоёр хүн, бусад тохиолдлууд нь БЗД-ийн эмнэлгийн гэр бүлийн хавьтлууд зэрэг тусгаарлагдсан хавьтлуудаас илэрсэн.