Эрүүл мэндийн яамнаас Сovid-19 халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит /2021.01.13/ мэдээллээ хийлээ

“Өчигдөр улсын хэмжээнд 16,975 нийт хүний сорьцод шинжилгээ хийхэд 13 хүнээс коронавирус илэрлээ.

Шинээр илэрсэн тохиолдлуудын нэг нь Ачтан эмнэлэгтэй холбоотой голомтоос гаралтай бол БГД-ийн 4 дүгээр хорооны гурван гэр бүлийн 7 хүн, БГД-ийн 17 дугаар хорооны 4 хүн байна.

Ингээд Монгол Улсын коронавируст халдварын нийт батлагдсан тохиолдол 1,469 боллоо. Үүнээс 549 хүн эмчилгээнд байгаа бол үлдсэн нь эдгэрсэн байна.

Эмчилгээнд байгаа хүмүүсээс биеийн байдлыг үнэлбэл,

Хөнгөн-449
Хүндэвтэр-87
Хүнд-12
Маш хүнд-1 хүн байгаа юм” хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.