Комедиан Б.Идэр-Од цахим хуудаснаа “Улс чиний ажиллуулдаг хүнсний дэлгүүрийн 30%-г эзэмшдэг бол ямар вэ?

Улсын төлөөлөгч нь гээд нэг ах ирээд чамаас цалин аваад суудаг бол ямар вэ?

Чамайг хоцорлоо, зарлага дэмий гаргалаа, халаагчаа удаан асаалаа, чиний дэлгүүрийг Монголоос явуулна гээд уурлаад байвал яах уу?

Улс уг нь бизнест зарлага, эрсдэлийг нь 100% өөрт нь үүрүүлээд өөрөө гаалиа нам хянаад, татваруудаа олон төрлөөр нь солонгоруулж татаад л сууж байвал эрүүл байхсан.

Би мэдээлэл муутай л даа энэ сэдэв дээр. Гэхдээ Оюу Толгойн талаар жирийн нэг иргэн залуугийн хувьд ингэж л харж байна.

Анхнаасаа 34% төр авна гэх нь бизнесийн эрүүл зарчим биш, олонд таалагдах л гэсэн үйлдэл байсан.

Одоо энгийн ухаанаар бодох нь ээ… улс 34% аа дэлхийн бирж дээр гарсан л байгаа юм чинь олон нийтэд зараад, тэр мөнгөөрөө байгаа өрөө дараад.. тэгээд сайхан татвараа аваад л толгой өвдөхгүй сууж байхсан.

Одоо цахилгаан машины эрин эхэлчихсэн байна. Зэсийн үнэ ойрын 50 жилдээ байнга л өндөр байх нь тодорхой байна. Улсад байгаа 34% хувьцаа үнэ цэнээ алдах яагаачгүй байна. Уг нь гоё цаг үе байгаад байна.

Хүн бүр зөв бодох, мэргэн хүн байх албагүй ээ. Гэхдээ танаас өөрөөр харж, бодсон байлаа гээд бусдад уурладаг байж болохгүй шүү.

Та бүхэн минь өөр өөрийн үзэл бодлоо соёлтойгоор бичнэ биз ээ.” хэмээжээ