Өчигдөр талбай дээр нэгэн иргэн өөрийгөө шатаасан.

Биеэс нь бичиг баримт гарсан, 1987 онд төрсөн Э гэдэг нь мөн болж таарсан. Чингэлтэй дүүрэгт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, хувиараа СD, үнэртүүлэгч зардаг байсан хүн гэж тогтоогдож байна.

Өнөөдөр цахимд НИТХ-ын төлөөлөгч асан, Бумбаяр зааны эхнэр Ц.Одонтунгалаг төв талбайд шатаж нас барсан залууг гэмт хэрэгтэн, хогийн шаар мэтээр сошиал медиад хэлж тараажээ.

Ц.Одонтунгалаг нас барсан залуугийн талаар “Гэмт хэрэгтэн нөхөр байж шатсан хүн. Захиалгатай байх магадлалтай л юм байна. Засгийн газрын л буруу ш дээ. Мөнгө өгөхгүй. …. Тогтоочихлоо би. Надад бас суваг байна аа.” гэж мэдэмхийрэн хээв нэг ярьжээ.