Монголд өөрийн нэрээр өөрийн бизнесээ нэрлэсэн цөөн эрхэмүүдийн нэг бол “Херо энтертайнмент” студийн найруулагч Б.Баатар юм. “Херо энтертайнмент” Монголын түүхийг бичиж үлдээх агуулгатай контент хийдэг. Бидний сайн мэдэх нь “Монгол тулгатны зуун эрхэм”, “Зуун чухал сэдэв”, “Зуун дуу” юм.

Анхны амьдралаа жүжигчин Ч.Ундралтай эхлүүлсэн тэрээр Монгол тулгатны зуун эрхэм нэвтрүүлгийг хийх явцдаа одоогийн УИХ-ын гишүүн П.Анужинтай жиг ургуулаад авсан.

Ерөнхийлөгчийн итгэлт хүн түүний дүү нь Ерөнхий сайд болж Б.Баатар ёстой л мандаж явна. Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Сар шинийн баярын босгон дээр ажил, хөдөлмөрөөрөө манлайлсан салбар салбарын төлөөллийг шагнах үеэр манай дуранд өртсөн нь энэ юм.