Х.Анандa Т.Дэлгэрмөрөнг удаа дараа гар хүрч, биед нь гэмтэл учруулсан, мөн har тамхi хэргэлдэг гэдгийг хэлсэн юм. Тэгвэл уг мэдээллийн дагуу өчигдөр /03.01/ цагдаагийн байгууллага Т.Дэлгэрмөрөнгөөс хаp тамхинii шинжилгээ авч, мөн шээсний дээжинд сорил тавьж авсан шинжилгээгээр түүнээс хаp тамхины бодис илэрсэн гэх мэдээ сошиал орчинд тархаад эхэлжээ

Тэгвэл дуучин Т.Дэлгэмөрөн үүнийгээ үгүйсгэжээ. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа ийнхүү нийтэлжээ: “NTV телевизийн яаж байгаан номхон тэмээг ноолоход амар гэж бодоо юу?

Та муусайн хулгайчууд өчигдөр надаас мэдээ авья гэж хуцаад байсан өгөөгүйн төлөө ингэж байгаа юм уу хүний амьдралыг би одоо очлоо газар дээр нь шийдэцгээе. Та муусайн новшнууд хууль хүчний байгууллагатай хамтран тогтоогдоогүй байгаа мэдээлэл шалгагдаж байгаа асуудлыг ул суурьтай шүүж олон нийтэд мэдээлэхгүй ингэж байгаа бол хүн яадгийг харж бай. Надаас хэзээч тэр муу хогийн хаp тамxi чинь илрэхгүй. Та нар намайг мэддэг юм уу би өөрийгөө мэддэг юм уу.

Хууль хүчнийхэн яаж байгаан хүнээс шинжилгээ авчихаад хамт байж шалгаж зүгээр явуулж араас нь хүний нэр төрийг яаж байгаан. Ингэж та хүний амьдралаар тоглодог бол би ёстой та нартай нэгийгээ үзье л дээ. Бурхан намайг шүүгээгүй байхад та нар намайг шүүнэ гэвэл гонжийнжоо мэдэв үү. Би төр улсынхаа хуулинд захирагдана та муусайнуудад бол хэзээ ч амь амьдралаараа тоглуулахгүй яасан андуурцан хулгайчууд вэ”. гэжээ

Лайв дээрээ

“Сайн байцгаана уу. Дуучин Дэлгэрмөрөн NTV телевизийн хашаанаас мэдээллэж байна. Өнөөдөр дуучин Дэлгэрмөрөнг хар та мхи татаж шинжилгээнээс нь бо дис илэрсэн гэсэн мэдээллийг цацсан байна. Олон нийтийн сүлжээгээр. Би энд ирээд эдний хүмүүстэй уулзаад ямар байгууллагаас ийм мэдээлэл аваад олон нийтэд буруу ташаа мэдээлэл цацаж байгаа юм бэ, яагаад хүний амьдралаар ингэж тоглоом хийж байгаа юм бэ, яагаад ул суурьгүй мэдээллийг олон нийтэд цацаж хүний амьдралаар тоглож байгаа юм бэ гээд лайв хийх гэтэл NTV дотор корона гарсан байгаа учраас гадны хүмүүсийг нэвтрүүлэхгүй байгаан байна.

Хууль хүчний байгууллагынхан өчигдөр надаас шинжилгээ авсан. Миний асуудал дээр шалгалт хийсэн. Би очиж өөрийнхөө бүх мэдүүлгийг өгсөн. Өөрийнхөө хүсэлтээр тэр хар та мхи ных нь шинжилгээг би өөрөө бичиж өөрийгөө шалгуулсан. Шалгуулахад шээсний шинжилгээнээс хар та мхи ны зүйлийнх нь асуудлууд илрээгүй. Харин өвс болон ургамлын шинжтэй тийм зүйл бол харагдаж байна гэхдээ үүнийг ахиад шүүж шалгах ёстой гэдэг мэдээллийг надад өгсөн.

Тэгсэн чинь өнөөдөр NTV телевизээс намайг хар та мхич ин гээд улс орон даяар цацаад сурталчлаад хаячихаж байгаа юм. Ах нь бол хар та мх и гэдэг зүйлийг маш сайн мэднэ. Хүн бол мэддэггүй зүйлээ мэддэг юм шиг ярихын оронд мэдсэн зүйлээ ялгаж салгаж сурдаг, түүнийгээ бас ойлгож ухаардаг байх ёстой. Гэтэл NTV телевиз хууль шүүхийн байгууллагынхны шалгаж байгаа зүйл дээр тогтоож илрүүлээгүй байгаа зүйлийг олон нийтэд цацаж хүний амьдралаар тоглоом хийлээ.

Би бухимдаж ирсэн ч гэсэн энд хорио гарсан байгаа учраас дотогшоо орж чадсангүй. Та бүхэн намайг мэдэж байгаа. Жингийн Бооцоо нэвтрүүлгээр домч давс, манай гэр бүлтэй хамтран ажилладаг Баатар брэндийн тантай цайнуудыг ууж хэрэглэж өөрийнхөө биеийн жинг хасч эхэлснийг мэднэ. Миний бие домч давс хэрэглээд 3 сарын хугацаа болж байна. Баатар брэндийн цайг өдөр тутам хэрэглэдэг. Өдөр тутам ногоон цай хэрэглэдэг, өглөө бүр кофе хэрэглэдэг. Энэ бүхэн биенээс илэрдэг жишээ нь өвсний ургамал хэрэглэдэг гэдэг ч юмуу ийм зүйл нь өөрөө цуснаас шинжилгээ авахад илэрдэггүй юм байна.

Тэр шээснээс илэрч байгаа зүйл нь болохоор ямар ч хүн ургамлын төрлийн цай уухад, жишээ нь тамхи татахад, кофе уухад, хамар бөглөрөхөд хэрэглэдэг нафазолин, янз бүрийн харшлын эм хэрэглэдэг хүмүүсээс тэр шинжилгээнийх нь зүйлээс нь тийм зүйл илэрсэн байж болзошгүй гэсэн мэдээлэл гардаг юм байна. Дэлгэрмөрөн бол хуулиа хүндэтгэнэ. Намайг өчигдөр цагдаагийн байгууллага шалгасан. Надаас мэдүүлэг авсан. Би болсон процессыг үнэнээр нь хэлсэн. Би мэдээлэл өгөхдөө аргаа бараад бодит байдлыг та бүхэнд үзүүлсэн гэж өөрийн цахим ертөнцөд бичиж үлдээсэн.

Энэ бүхэн үнэн. Энэ бүхэн үнэн байсан учраас Дэлгэрмөрөн аргаа ядахдаа хийсэн. Одоо би тэр хүний талаар ярих гээгүй. Хамгийн гол нь би хуулиа хүндэтгэж байна. Цагдаагийн байгууллага намайг шалгах явцдаа хэвлэл мэдээлэлд битгий мэдээлэл өгөөрэй, энэ үйл ажиллагаа ингээд шалгагдаж дууссаны дараа хэвлэлд өгч болноо гэсэн учраас би ямарваа нэгэн шалгалтанд орсон, мэдүүлэг өгсөн талаараа яриагүй байхгүй юу.

Гэтэл өнөөдөр ингээд мэдээллээд хаячихаар чинь улс орон даяар намайг хар та мх и татдаг юм байна шд, нөгөө эхнэрийнх нь хэлдэг үнэн юм байна шд гээд буруу ташаа мэдээллээд цаашаагаа нөгөө хүний амьдрал будаа болдог юм байгаа биз дээ? Миний ард охин маань байна, аав маань байна. Охины маань ээжийн ах дүүс байна, найз нөхөд маань байна. Миний уран бүтээлийг сонсдог олон сайхан хүмүүс байна. Энэ хүмүүс буруугаар ойлгоно шд? Яаж байгаан NTV телевизийнхэн? Хүний аргыг барж байна.

Би өөрийгөө өмөөрч хамгаалахгүй бол өөр яах юм бэ? Уг нь би хуулийн өмнө хүлээсэн үүрэгтэй. Хэвэлэлд өгөхгүй байх үүрэгтэй. Гэсэн ч гэсэн намайг аргагүй байдалд оруулж байна. Би та нарт шударга хэлсэн. Эрчүүд энэ нийгэмд илүү доошоо үзэн ядагдаж байна. Эрчүүд далд хү чирхий ллийн золиос болж байна. Энэ далд хү чир хий ллийн золиос болсон эрчүүд ил хү чир хийл эл хийдэг юмаа. Эргээд бид нар хохироод дуусдаг юмаа гэдгийг би шударга мэдээллэсэн. Хэрвээ би хү чир хий лэгч болоод энэ бүхэн миний зүгээс буруу үйлдэл байсан бол тэр лайваа устгах байсан. Гэтэл тийм биш, үнэн. Ананда миний тал ийгаач эхнэрийн алтыг нь хулгайлсан. Авдарнаас нь хулгайлсан. Надтай эргээд нийлэхдээ хэвлийдээ байгаа үрээ бодохдоо би түүнийг өршөөсөн. Эргээд тэр алтаа хайсан. Тэр аль хэдийн хайлуулаад зарчихсан байсан.

Өөр миний гэрээс зөндөө зүйл хулгайлсан. Охиндоо хадгалсан байсан мөнгийг маань намайг унтуулчихаад шөнө босоод хадгалдаг газруудаас нь мөнгийг маань авчихсан байсан. Шөнийн цагаар нялх нойтон хүүхэдтэй, гэртээ хоёрын хоёр залуутай болохгүй биз дээ? Би хүний эр нөхөр, аав биз дээ? Хэн ингэж тэвчиж явах юм бэ? Ямар муухай юм бэ? Би энэ байтугай зовлон үзсэн болохоор энэ надад зовлон биш. Зөөсий бид хоёрт зовлон биш. NTV телевиз би та нарт гомдож байна” гэлээ.

https://www.facebook.com/100009922965538/videos/1418171045190314/