Түүнд СЕХ-ноос УИХ-ын гишүүний үнэмлэхийг нь олгосон учир энэ сарын 15-нд нээгдэх хаврын чуулганаар тангаргаа өргөх юм байна.

УИХ-ын сонгуулиар Сэлэнгэ аймагт МАН-аас нэр дэвшиж ялалт байгуулсан тэрбээр өнгөрсөн хугацаанд саатуулагдан шалгагдаж байсан билээ. 8 сар саатуулагдан шалгагдсаны эцэст Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ж.Эрдэнэбат нарын гурван хүнийг суллах өмгөөлөгчдийн хүсэлтийг хэлэлцэн суллахаар шийдвэрлэсэн.

Түүнд хорихоос өөр таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэж, прокурорын шатанд үргэлжлүүлэн шалгаж байгаа.