Татварын Ерөнхий Газраас “Оюу Толгой” компанид 2020 оны арванхоёрдугаар сарын 24-нд 228 сая ам.доллар буюу 649 тэрбум төгрөгийн татварын акт тавьсан. Тэгвэл тус компани актад тавьсан дүнгийн 230 тэрбум төгрөгийг хоёрдугаар сарын 26-нд Төрийн санд шилжүүлсэн бол өнөөдөр үлдэгдэл 419 тэрбум төгрөгийг шилжүүлжээ. Ингэснээр 2016-2018 оныг хамарсан татвартай холбоотой өр төлбөрийг бүрэн барагдуулж байна.

Түүнчлэн Оюутолгой төслийн Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөө буюу Дубайн гэрээг хууль зөрчсөн хэмээн үзэж, Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн сайжруулах УИХ-ын тогтоол гарсан.

 

Тэгвэл ЗГХЭГ-ын Гадаад төсөл, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд дарга Б.Солонго Японы Nikkei Asia сонинд өгсөн мэдээллээр Дубайн гэрээг цуцалж, шинээр гэрээ байгуулах талаар талууд тохиролцож байгаа юм.