Коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас ээлжит мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа “Өчигдөр мэдээлэл хийснээс хойш 77 хүнээс халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 3153 боллоо.
Сүүлийн 24 цагт зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээгүй. Улаанбаатар хотодт бүртгэгдсэн тохиолдол 2306 болж байна.
Таван хүний халдвар авсан эх уурхайг тогтоохоор ажиллаж байна. Нэг шинэ голомт илэрсэн бөгөөд хавьтлуудыг илрүүлж тусгаарлаж авлаа.
Сүүлийн 24 цагт 27 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан.
Одоогоор 696 хүн эмчлэгдэж буй бөгөөд биеийн байдал нь маш хүнд 3, хүнд 5 хүн байгаа.
Нэг дор олноороо цугларч баяр тэмдэглэх нь халдварын эрсдэлийг нэмэгдүүлэх учир албан байгууллагууд олон хүнийг нэг дор цуглуулахаас зайлсхийж, баяр тэмдэглэхгүй, халдвар хамгааллын дэглэмээ чанд сахихыг зөвлөе” хэмээлээ.