Би Ганбаа гэдэг нэг ахтай их найзууд байлаа. Одоо ах маань Солонгост байгаа л даа. Тэр үед Ганбаа ах “Ах нь Ардчиллын үйл хэрэгт оролцож явлаа.
Ардчиллынхантай их дотно явлаа…Намайг менежер Ганбаа гэдэг байсан” гэх мэтээр ярьдаг байв. 2009 онд санагдаж байна, Ганбаа ах надруу залгалаа.
Утсаа авсан чинь “Ахд нь Ардчилсан холбооноос Жуковт нэг өрөө байр өглөө” гэж хэлж билээ. Сүүлд хэн тэр байрыг өгсөнийг нь ахаас асуусан чинь Женко өгсиймаа гэж хэлсэн. Женко Баттулга тэр үед Ардчилсан холбооны ерөнхийлөгч байж л дээ. Одоо ч байгаа санагдаж байна. Х. Баттулга жил бүр Ардчилсан хувьсгалд оролцсон, орон гэргүй яваа 10 хүнд хувиасаа байр өгдөг байж л дээ. (Бас л хоншоортой байгаа биз!)
Ардчилсан холбооны хурал дээр “Энэ жил хэнд байр өгөхөв” гээд 10 хүнийхээ нэрийг гаргаж байтал, Женко “Энэ жил муу менежер Ганбаадаа байр өгчихье” гэж хэлээд ахад маань байр өгсөн байдгийм!
Энэ мэтээр олон хүнд тус болж, орон байртай, ажил төрөлтэй болгосон хүн шүү манай Ерөнхийлөгч. Ээж маань 3.500.000 төгрөгийн тэтгэврийн зээлтэй байсан. Тэрээр “Миний тэтгэврийн өрийг тэглэсэн буянтай хүү” гэж ирээл магтахыг яана! Манай Ерөнхийлөгч ийм л буянтай хүн. Харамсалтай нь түүн рүү мафийн сүрэг чоно дайрч, давшилж байна! Хар массын эсрэг баттай зогсож, Ерөнхийлөгчөө дэмжихээс өөр гарц одоогоор үнэндээ харагдахгүй байна!
Бичсэн, Хонгор нутаг…