С.Зориг агсн ы  амь насыг хөнөөсө.н хэрэгт буруутгагдаж буй Т.Чимгээгийн бичлэг олон нийтийн дунд томоохон хардлага төрүүлээд байна.

Гүйцэтгэх байгуулагаас тухайн үед Т.Чимгээг мансууруул ж  бичлэг хийсэн зочид буудал нь “Тэрэлж” нэртэй бөгөөд ийм нэртэй зочид буудал Соёлын сайд Ч.Номингийн эзэмшилд байдаг “Хатан сүйх” компанийн зочид буудал мөн үү гэсэн эргэлзээг олон нийтийн дунд авчрав.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Засгийн газрын ээлжит хуралдаанаар гаргасан тогтоолын дагуу Т.Чимгээг ухаангүй байх үед нь гар, хурууны хээг бэхжүүлж, нүцгэ н  зургийг нь авч буй бичлэгийг олон нийтэд ил болгосон юм.

Тэрбээр “Одоо ил болгож буй бичлэг дээр Т.Чимгээ согтууруула х  ундаа маш бага тунгаар хэрэглэн ухаангүй болмогц нь гар, хурууны нь хээг бэхжүүлж, нүцгэлэ н зургийг нь авсан байна. Энэ бол ЭХХШ тухай хууль, гүйцэтгэх ажиллагааны тухай хууль ноцтой зөрчсөн үйлдэл юм” хэмээсэн юм.

Т.Чимгээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзахдаа хоёр өргөдөл гаргасан ба 2015 онд өөрийнх нь эрхэнд нь халдаж буй бичлэгийг хэсэгчилж, нүүрэн хэсгийг хааж олон нийтэд тараахыг хүссэн. Мөн хоригдож байх үед нь авто ослоо р амиа алдсан охиныхоо хэргий г  дахин шалгуулахыг хүссэн ажээ.

Энэ талаар Монголын Соёл хэмээх томоохон байгуулагыг толгойлж буй Ч.Номин тун удахгүй тайлбар хийх биз ээ?