Цоглог, эрч хүчтэй дуучин Нара Монголын бүх төрөх эмнэлгүүдийг шинэ өлгийтэй болгох хандивын аян эхлүүлжээ. Түүний санаачилсан “Шинэ Өлгий” Үндэсний Аяны хандивын дансанд 29.174.000₮ цугларсан байна.

Тэрбээр хүүгийнхээ төрсөн өдрөөр дөнгөж төрсөн, эмнэлэгт өлгийтэй байх үеийн зургийг оруулсан нь Үндэсний хэмжээний аян болон өргөжжээ. Тэрэээр судалгаа хийхэд 1 төрөхөд 300, 2-р төрөхөд 100, 3-р төрөхөд 200, Эх нялхаст 600 шинэ өлгий өгөхөд л хэрэгцээтэй байгааг тогтоожээ. Нара зөвхөн нийслэлд ч биш аймаг, орон нутгийн бүх төрөх эмнэлгүүдэд шинэ өлгий авч өгөхийг зориж байгаа юм байна. Шинэ өлгийг Оросоос авах бөгөөд түүний хандивын аянд ээжүүд ихээр нэгдэж байгаа юм.

Монголын шинэхэн бяцхан иргэддээ санаа тавьж буй Нарадаа баярлалаа.