Энэ зун Япон улсын нийслэл Токиод болох Зуны олимпийн наадамд оролцох Монголын тамирчдын эрх хоёроор нэмэгдлээ. Лэлхий дахинд Ковид-19 цар тахал гарсан учир ОУОХ-ны Зохион байгуулах комиссоос энэ жил болох ёстой байсан олимпийн эрх олгох тэмцээнүүдийг цуцалсан юм. Улмаар тив тивд нь олимпын эрхүүдийг хуваан өгч, чансаагаар нь эрх олгохоор болсон юм.

Манай улсаас ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадмын аварга, Азийн аварга ОУХМ Э.Цэндбаатарын Олимпийн наадамд оролцох эрхтэй боллоо. Манай боксын шигшээ багаас өмнө нь Б.Чинзориг эрхээ аваад байсан билээ. Ийнхүү одоогийн байдлаар манай 3 боксчин олимпийн эрхээ аваад байна. Э.Цэндбаатарын хувьд өмнө нь Риогийн наадамд оролцож, хүрэл медалийн төлөө тулалдаж байсан туршлагатай. Харин Э.Цэндбаатарын хувьд хувийн сахилга батаа сайтар сахиж чадваас олимпийн ч аварга болох бүрэн боломжтой. Тэрбээр өмнө нь цугларалтаас оргож шоудаж хэсэг залууст зодуулсан, Эрдэнэт хотод болсон тэмцээнд багшдаа зодуулсан, хамгийн сүүлд гудамжинд нүцгэн гүйсэн гээд хэл амнаас салдаггүй нөхөр билээ.


Эх орныхоо төлөө, гол нь өөрийнхөө төлөө хичээгээрэй Цэндээ.