Ардчилсан нийгэм үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг олгосон. Үүний “ачаар” төлбөртэй жагсаал, захиалгат жагсаал зэрэг нийгмийн шинэ үзэгдлүүд гарах болсон.

Тэгвэл үүний нэгэн баталгаа болсон жагсаал өнөөдөр болно гэх мэдээлэл цахим орчинд өрнөж байна. Тухайлбал, өнөөдөр Ерөнхийлөгч Х.Баттулга МОАХ-ны гишүүдийг 50.000 төгрөгийн төлбөртэй жагсаалд бэлдэж байна гэх мэдээлэл сошиалд нийтлэгдсэн нь олон нийтийн анхаарлыг ихээр татаж байгаа юм.

“Толь мэдээ” цахим хуудсанд УИХ-ын шийдвэрт хориг тавьж, УИХ-ын үйл ажиллагааг гацаах, цаашлаад маргааш буюу 3 сарын 25-ны өдөр МоАХ-ын гишүүдийг өдрийн 50 мянган төгрөгөөр цалинжуулж ордны зүүн, баруун хаалган дээр жагсааж УИХ-ын үйл ажиллагааг тасалдуулахаар бэлтгэж эхэлжээ. Өнгөрсөн хаврын турш иргэдийн тайван жагсаалыг турхирч, хэд хэдэн төлбөрт жагсаалыг зохион байгуулаад байгаа нь Х.Баттулга дахин ерөнхийлөгч болохын тулд юу ч хийхэд бэлэн гэдгийг харуулсаар байна. Нэгэнт өөрийн нарийн бичгийн дарга, хувийн хуульчдаар дамжуулж шүүхийн тогтолцоог самарч хувийн хонгил үүсгэсэн нь ил болсон ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвшихийн тулд АН-ыг хагалж самарсан бол одоо ҮХЦ-ийг самарч эхлэх бололтой.
Угтаан бол Үндэсний эв нэгдлийг илэрхийлэх учиртай Монгол улсын Ерөнхийлөгч эвдрүүлэн талцуулж, хавьтсан ойртсон болгоноо хоёр хувааж самарч байгаа нь түүнийг Ерөнхийлөгч байх чадамжгүй хүн гэдгийг харуулж байна” хэмээн бичиж нийтэлжээ.

Үнэн эсэх болон жагсаалын талаар бид эргэж мэдээлэх болно.