Жүжигчин Г.Ундармаа нам гүмхэн хэсэг байсан.Хөл хориотой энэ үед тэрээр чимээгүйхэн хөдөлмөрлөж нэгэн уран бүтээл эхлүүлсэн байна.
“Ю Фильм” нь “ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ТАСГИЙНХАН”🩺🥼 20 ангит кино төслийг эхлүүлэн судалгаа болон кино зохиолын ажил 1 жил орчим үргэлжиллээ.
Тус төслөөр иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, эмч эмнэлгийн ажиллагсдын ажил, ахуй амьдралын талаар нийгэмд зөв ойлголтыг өгөх, мэргэжлийн онцлогийг харуулах, мөн эрүүл мэндийн салбарын ололт амжилт, алдаа оноог бодитоор харуулснаар салбарын цаашдын хөгжилд хувь нэмэр оруулах зорилго тавин ажиллаж байна.
Кино маань 2022 оны 1 –р сараас дэлгэцэнд гаргахаар төлөвлөн байна.
Уран бүтээлд нь өндөр амжилт хүсье.