УОК-оос мэдээлэл хийх үеэр сэтгүүлч Шадар сайд С.Амарсайханаас “Таны хадам аав ээж хоёр ХӨСҮТ-д хэвтсэн, таны эхнэр сахиураар очсон гэж үнэн үү.

Мөн эмнэлгийн нөхцөл байдал, өрөөний ариун цэврийг хангалтгүй гэж үзэн нэг хоноод гарсан гэсэн мэдээлэл байна. ХӨСҮТ хэмээх халдварын улаан шугамд сахиураар очоод буцаж гаран нийгэмд эрсдэл үүсгэж болох уу?” хэмээн асуулаа.

Тэрээр “Халдвар хамгааллын дэглэмээ сахиад явсан. Мөн шинжилгээгээ өгсөн, сөрөг гарсан. Үүнд ямар нэгэн зөрчил дутагдал гараагүй учир эрсдэлтэй зүйл байхгүй. Өөрөө вакцин хийлгээд урвал өгсөн учраас тусгаарлагсан.

Шинжилгээ өгтөл хариу нь сөрөг гарсан учраас одоо ХӨСҮТ-тэй холбоотой ямар нэгэн асуудал байхгүй” гэв.

Шадар сайдын эхнэрт хорио цээр үйлчлэхийг харая !!