Ирэх сарын 3-18-ны хооронд зарим ААН-үүдийн үйл ажиллагааг түр хязгаарлах шийдвэр ЗГ гаргасан. Цар тахлын үед эдийн засгийг дэмжих ямар арга хэмжээ авч байгаа талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээллээ.

Сангийн сайд Б.Жавхлан:
Хүүхдийн мөнгө сар бүрийн 20-нд буудаг ч дөрөвдүгээр сарын 3-18-ны өдрүүдэд үргэлжлэх дэглэмийн хүрээнд дэмжлэг болгох үүднээс мөнгө олгох өдрийг нааш нь татаж энэ баасан гараг эсвэл ирэх даваа гарагт олгохоор төлөвлөж байна гэлээ.

Мөн эдийн засгийн тусламж бүхий нийгмийн даатгалын хөнгөлөлтүүд болон бусд хөнгөлөлтийг (байр, цахилгааны төлбөр гм) хэвийн үргэлжлүүлнэ гэсэн юм.

Цар тахлын нөлөөгөөр эдийн засагт үүссэн доголдлыг арилгах, өрхүүдийн орлогыг өсгөх зорилгоор хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгон нэмсэн. Засгийн газраас өнгөрсөн оны тавдугаар сарын 6-нд танилцуулсан энэ шийдвэр долдугаар сарын 1 хүртэл хүчинтэй.