Монголын хошин урлаг болоод нийтийн дууны урлагт өөрийн гэсэн өнгө төрх, орон зайг бий болгосон авъяаслаг уран бүтээлчид МУСТА Л.Сөрөлт, МУСТА А.Түмэн-Өлзий нар юмаа.

Хөл хориотой энэ үед Л.Сөрөлт хамтрагчаа санаа юу даа?

Тэрээр “Энэ хамт зогсож байгаа хүүхэн юу билээ? Нэг л харсан санагдаад байгаа юм да. Энэ маань одоо хаана л явдын бол?

Аягүй бол хүнтэй суугаад хүүхэд гаргаад алга болж өгсөн байхаа.

Сүүлд сонсох нь жаахан уугаад ээждээ загнуулсан сураг байсан.

Бас л цоглог хүн шүү миний хамтрагч” гэжээ.

Хос дуучид уран бүтээлээрээ дамжуулж хосууддаа, ард түмэндээ хайрын эерэг хандлагыг түгээж яваа.