Монголын үндэсний музейн захирлаар Д.Мөнхтогоо докторыг оны өмнөхөн томилсон. Тэрээр салбарын хүн учраас зүтгэж ажилласан. Гэвч Соёлын сайд Ч.Номин гэнэт шийдвэрээсээ яагаад буцав гэдэг тун сонин.

Тэрээр захирал Д.Мөнхтогоог томилсон тушаалаасаа татгалзаж түр орлон гүйцэтгэгчийг нь болиулж, дахин хавсарган Соёлын өвийн үндэсний төвийн захирал Г.Энхбатыг түр томилоод буй.

Соёлын яамнаас сайд нь мултархад 2 сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. Тэгвэл соёлын яамаар албан тушаалын ямар наймаа хийгдэж буйг тухайн яамныхан жиг жуг хийлцэж байна.

Учир нь Соёлын сайд Ч.Номинтой Англид хамтран амьдарч байсан, түүний зөвлөхөөр ажиллаж байсан Ерөнхийлөгчийн зөвлөх гэгддэг Дуламын Бум-Очир өөрийн хүнээ томилуулахаар хөөцөлдөж, Номинг тушаалаасаа татгалзах шийдвэрийг гаргуулж чаджээ.

Үргэлж л авгай хүүхний асуудалтай гэж бичигдэж байдаг Д.Бум-Очирт Ерөнхийлөгчийн суудал нь зохиж, энд тэнд хүн шахаж, шантаачилж, төсөл хөтөлбөр босгож нууц амрагийнхаа харьяалалтай компанид авч өгөдөг, албан тушаалын томилгоо хийлгүүлдэг болсныг яамныхан бүгд л ярьж байна. Мэдээж хэрэг хуучрахгүй, баримтаар дэлгэгдэнэ.

Тэрээр ЮНЕСКО-ийн харьяа Нүүдлийн соёл иргэншил судлалын хүрээлэнгийн зөвлөлийн даргаар өөрийгөө томилуулж, гарын шавиа тус байгууллагын захирлаар томилуулж, мөнгө угааж яваа сурагтай. Бас болоогүй захирал шавь нь нөхрөө өөрийнхөө ажиллаж буй хүрээлэнд авч, Бум-Очирын зөв бичиж чаддаггүй хэдэн шавь нараар энэ хүрээлэн дүүрсэн гэнэ.

Учир нь тэднийхээс хэвлэгдэн гарч байгаа номын бөөсийг эрдэмтэд түүж, улаан болтол нь уншсан ном яамны ширээн дээр харагдана.

Сайд Ч.Номин ТИКА гэж Туркийн байгууллагаар монгол улсын үнэт ховор үзмэрээ оронд нь барьж, Цонжин болдогийн наахнаа музей байгуулж, найз Бум-Очир нь ТИКА туркийн байгууллагад элсэн орж Нүүдлийн соёл иргэншил судлалын хүрээлэнд тэдний хөрөнгө оруулалтаар засвар хийлгэжээ.

Тэдний байгууллагаар засуулсан бол тэднийх засав гэсэн пайз хадаж тавих ёстой шаардлага тавьсан хэдий ч хэл амнаас айн пайзаа зүүгээгүйд ТИКА байгууллага гомдол мэдүүлжээ.

Тэгвэл Д.Бум-Очир Үндэсний музейн захиралд шунан улангасч найз Хосбаярыг томилуулахаар улайрч байгаа нь Соёлын яамныхны дургүйг хүргэж тэд Хосбаярыг биш газрын даргаа томилох эсэх дээр маргаан үүсээд байгаа гэнэ.

Иймд Д.Бум-Очирын хүн томилогдох уу, газрын дарга Г.Даваацэрэн Соёлын өвийн үндэсний төвийн захирлаар очиж Г.Энхбат үндэсний музейн захирлаар ирэх үү. Бид харах л үлдлээ.
Сонгууль дөхөж байхад зөвлөх нь бас л Ерөнхийлөгчийн чихийг халууцуулж явах шаардлага байна уу.