Л.Гүндалайн гэргий мисс Б.Аззаяа гэх бүсгүй бий. Тэд хэрхэн танилцсан тухай түүхээ ярих дуртай. Ажил мэргэжил болоод хувийн амьдралаа тэгш сайхан авч яваа Л.Гүндалай төрсөн нутаг болох Хөвсгөл нуурын эрэг дээр амралт байгуулж, амьтад тэжээн зуныг зугаатай өнгөрүүлдэг нэгэн.

Л.Гүндалай  “Доналд бид хоёр хоёулаа мисс эхнэртэй гэдгээрээ адилхан” гэж мисс гэргий Б.Аззаяагаа хаана ч очсон гайхуулж явдаг тэрээр гэр бүлийн амьдрал зохиогоод 25 жил өнгөрчээ.

Анхны харцаар дурласан бүсгүйгээ машинаараа гэрт нь хүргэж өгч, түүнийхээ араас уйгагүй гүйсээр гэргийгээ болгож чадсан Л.Гүндалайн эхнэр 1992 оны “Монголын сайхан бүсгүй” тэмцээний Шүр эрдэнийн өргөмжлөлтэй, тухайн үеийнхээ залуусыг хуулируулж явсан сайхан бүсгүй гэдэг. Л.Гүндалайд гурван хөөрхөн охин төрүүлж өгчээ.

Л.Гүндалай эхнэртэйгээ танилцсан санаандгүй учралаа хуваалцахдаа “Заяаны хань зам дээр гэдэг ардын үг үнэн шүү. Нэг биеийн хань, нимгэн биений нөхөөс, нэг насны ханиа олж авна гэдэг бол хамгийн чухал, аз жаргал юм” гэж хэлж байсан юм.Өнөөдөр түүний гэргийн төрсөн өдөр тохиож байна.

Тэрбээр “Өнөөдөр миний хань, охидын минь ээж, хорвоогийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйн төрсөн өдөр” хэмээн хайраа илчлэв.

Гэр бүлд нь хамгийн сайхан бүхнийг хүсье.