Дархан-Уул аймагт энэ сарын 18-наас эхлэн зургаа хоногийн хатуу хөл хорио тогтоосон. Үүнтэй холбоотойгоор тус аймгийн эргэн тойрны зарим сумдад мах, ногоо болон бусад төрлийн барааны хомсдол үүсч эхэлсэн байна.


Нөөцийн мах тасарсан, хэзээ нийлүүлэлт хийхийг мэдэгдэхгүй хоёроос гурав хонож байгаа аж. Гэхдээ нөөцийн махны нийлүүлэлт өнгөрсөн долоо хоногоос эрс сайжирсан гэж тэд мэдээлж байгаа ч бодит байдал дээр хомсдолтой байгаа гэнэ.
Эх сурвалжийн мэдээллээр, иргэд төмс, хүнсний ногоо, нөөцийн мах, нарийн ногоо, талх, нарийн боов, хэрчсэн гурил түлхүү худалдаж авдаг гэнэ. Харин чихэр жимсгэнэ, амтат барааны гүйлгээ бараг хийгдэхгүй байгаа аж.

Хэдийгээр Дархан-Уул аймгийн Онцгой комиссоос гаргаж буй шийдвэр оновчтой, иргэд үүнийг дагаж мөрдөж байгаа ч ойролцоо сумд, тосгоны хүнсний бараа түгээлтийн цагийг нэмэгдүүлэх, нөөцийн махыг хурдан худалдаанд нийлүүлэх, төмс, хүнсний ногоо дэлгүүрүүдэд түгээх шаардлагатай байгааг сум орон нутгийн иргэдээс хүсч байгаа юм байна.