Шадар сайд С.Амарсайхан хөл хорионы хугацаанд явган хүний хөл хөдөлгөөнийг үе шаттайгаар хязгаарлах арга хэмжээ авахыг мэдэгдлээ.


Эхний ээлжинд хүүхдийн тоглоомын талбай болон олон хүн цугладаг байршлуудыг хаах юм аж. УОК-ын Шуурхай штабын өгсөн мэдээллээр автомашинтай холбоотой зөрчлүүд цэгцэрсэн байна.
Цаашид явган хүний хөдөлгөөнийг бүрэн хязгаарлах арга хэмжээг шат дараатай авах юм.
Түүнчлэн, PCR шинжилгээг нарийвчлан зохион байгуулахаар болсон байна.
Энэ талаар тус штабын дарга, хурандаа Ц.Ганзориг хэлэхдээ “PCR шинжилгээний зохион байгуулалтыг цэгцэнд нь оруулна. Ялангуяа аж ахуйн нэгж байгууллагуудын ажилчид шинжилгээ өгөх асуудлыг нарийн зохион байгуулна” гэв.