Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрчим багийн Дэлгэрмөрөн голд аймгийн төвөөс урд зүгт 4 км-т усанд хүний цогцо c  байна гэсэн дуудлага өчигдөр Онцгой байдлын газарт 08.56 цагт ирсэн байна.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид хоёр км замыг туулан 09.09 цагт очсон байна. Дэлгэрмөрөн голын урд эргээс 10 метр, хойд эргээс 50 метр зайтай, 30 см-ийн гүнтэй усанд Мөрөн сумын харьяат 51 настай, эрэгтэй, иргэн Б нас барса н байжээ. Улмаар цогцсы г  уснаас гарган аймгийн Цагдаагийн газар, Шүүхий г  шинжилгээний байгууллагад хүлээлгэн өгсөн байна.