Тэмээчин Н.Байгалмаа өнөөдөр зуурдаар нас барса н гэх мэдээлэл цахим орчинд тархсан. Тэгвэл энэ мэдээлэл үнэн ажээ. Тэрбээр Тэрэлжийн орчимд шинэ гэрээ бариад, шөнө дунд гэртэйгээ шатаж нас барса н байна.

Тодруулбал, Нийслэлийн Налайх дүүргийн 5 дугаар хороо, Гандан-Уулын 5 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлага цагдаа болон онцгой байдлын газарт 2021.05.16-ны өдрийн 01:18 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 14 км замыг туулан 01:32 цагт очиход иргэн Н.Байгалмаагийн таван ханатай гэр шата ж байсныг таван минут ажиллаж унтраасан байна.

Уг гал түймэрт иргэн Н.Байгалмаа /33 настай, эмэгтэй/ өртөж нас барса н , цогцсы г тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгчээр ахлуулсан бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн байна.

Энэ хэрэ г т талийгаачий н ээж хадам ээжийг нь буруутга ж байгаагаа мэдэгдэж цахим орчинд мэдэгдэл хийсэн юм.

Н.Байгалмаагийн хувьд дэлхийг тэмээгээр тойрох аяллаа цар тахалтай холбоотойгоор хойшлуулаад байсан бөгөөд өөрийн брэндийг үүсгэн байгуулаад байсан.