Сар орчмын өмнө МУГЖ цол хүртсэн УДЭТ-ын жүжигчин СТА С.Болд-Эрдэнэ өдгөө таван хүүхдийн аав болсон. Тэдний хоёр нь хүү, бусад нь охид.

Амралтаа аваад гэр бүлийн аялал хийж буй шинэхэн гавъяат маань эрх шар хүүгээрээ гангарчээ.


Тэрбээр ‘Хүүхдүүд маань өөрсдийнхөө хүсэл сонирхлоор мэргэжлээ сонгох байх. Том охин маань хөөрхөн өгүүлэмжтэй өгүүллэг, энэ тэр их сонирхож бичдэг л дээ.
Гэхдээ охидоо жүжигчний мэргэжил сонгох вий гэж их эмээдэг шүү. Эмэгтэй хүн жүжигчин байх хэцүү. Цаг наргүй л ажиллаж, хөдөө гадаа их явдаг учраас ар гэрийн асуудал хаягдах гээд байдаг. Гол нь эцсийн сонголтыг тэд өөрсдөө л шийднэ’ гэж нэгэнтээ өгсөн ярилцлагадаа дурдаж байжээ.