Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн өнөөдөр өөрийн цахим хуудаснаа нийтийн тээврийн хэрэгслийн гадна талд байрлуулсан зарим сурталчилгааны зургийг хуулуулж байгаа тухайгаа бичжээ.
Тус сурталчилгаа нь нийгмийн цөөнх буюу “ЛГБТ” төвийн өдөрлөгийн танилцуулга аж.


Тэрбээр ингэх болсон шалтгаанаа хүүхдийн тоглоомтой холбон тайлбарласан байна. Тодруулбал, сүүлийн үед багачуудын сонирхох болсон тоглоомын өнгө нь ижил хүйстнүүдийн билэгдэлтэй ижил учир ийм алхам хийсэн гэжээ.

Харин түүний хариуд УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин “Эрх мэдэл, тэнэглэл хоёр нийлэхээр галзуурал эхэлдэг нь үнэн л дээ. НАМЗХ нь ийм өнөгтэй билүү. Тэрийгээ бас хуулж хаямаар…! Өнгө хараад бэлгийн чиг баримжаа нь өөрчлөгдчихдөг ийм эмзэг дэлбээнүүд, мөнгө хараад зарчим нь бас хийсчихдэг байх гэж айх юм” гэжээ.