УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл улс төрийн шинэ нам байгуулах шийдвэр гаргаснаа өнгөрсөн тавдугаар сард танилцуулж байсан.

Тэрбээр Ардчилсан намаас гарах өргөдлөө өгснийхөө дараа, “Улс төрийн амьдралд шинэ хуудас эхлүүлэхийн тулд 29 жил нэг сарын турш хамт байсан Ардчилсан намаасаа гарлаа. Ингээд холбогдох байгууллагуудаас Иргэний оролцооны нэгдэл нам (ИОНН) гэсэн нэр баталгаажуулж авлаа.

Энэ намаа зах зээлд итгэдэг, хувийн хэвшилд итгэдэг, хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг иргэдийн өмнө нээлттэй байлгана” гэж байв.
Харин тэрээр өнөөдөр Иргэдийн оролцооны нэгдэл намаа байгуулж, намын хурлаа хийж байгаа аж.
Улс төрийн намын тухай хуулиар шинэ намыг 801-ээс доошгүй гишүүн элсүүлсэн байх, намын нэр, бэлгэдэл, далбаа, дүрэмтэй байх зэргийг харгалзан Улсын дээд шүүх бүргүүлжээ.

УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл шинэ намдаа элсэх иргэдийг бүртгэх гар утасны аппликейшн боловсруулж гаргасан билээ.