МУГЖ Э.Амартүвшин дахин дэлхийн шилдэг баритон хоолойтой дуучнаар шалгарчээ.

 

Энэ шагналаа ирэх арванхоёрдугаар сарын 29- нд Эмиратын Дубай хотод гардаж авах юм байна.


Түүний хувьд одоогоос 7-8 жилийн өмнө Плачидо Домингоийн нэрэмжит “The Placido Domingo’s Operalia” олон улсын дуурийн дуучдын уралдаанд нэгдүгээр байр эзэлж, дэлхийн шилдэг баритон хоолойтой дуучин болж байсан. “Шувууны үүр” цэнгэлдэх хүрээлэнд болсон тус уралдаанд Америк, Итали, Хятад, Канадын дуучдыг тэрээр ардаа хол орхин, тэргүүлж байв.