Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд заасны дагуу энэ сард хоёр өдөр бүх нийтээр амарна.

Тодруулбал, Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-н энэ долоо хоногийн Баасан гарагт буюу арваннэгдүгээр сарын 5-ны өдөр тохиож буй. Уг өдөр хуульд заасны дагуу бүх нийтээр амардаг.

Мөн Бүгд найрамдах Улс тунхагласны өдөр буюу арваннэгдүгээр сарын 26-нд болдог. Тус өдөр мөн энэ жил Баасан гарагт тохиож байгаа.

Тиймээс энэ долоо хоногийн Баасан, Бямба, Ням гарагт амарна.

Ташрамд дурдахад, өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 1-нд Үндэсний өгөх өдөр 11 дэх жилдээ зохион байгуулагдаж байна.