“Дурсамж төгсгөл үгүй”, Ялагдашгүй ОАУСК, “Аз жаргалын шок”, “Миний ах атаман”, “Том Толгойтын Романс”, “Маш нууц-1,2”, “Зүрхний Хилэн”, “37-р Точка” цуврал зэрэг бүтээлээрээ олны танил болсон жүжигчин Ж.Алтаншагай амин хайртай ээжээрээ гангарчээ.

 

Түүний ээжийг Энхчимэг гэдэг багш мэргэжилтэй тэрээр өнгөрсөн жил Төрийн дээд шагнал “Алтангадас” одон хүртсэн билээ.

Ж.Алтаншагайгийн хувьд өдгөө 35 настай. Хэнтий аймгийн Өндөрхаан хотод төрсөн бөгөөд эхээс гурвуулаа юм. Тэрээр доороо 1 эрэгтэй 1 эмэгтэй дүүтэй.

Багаасаа урлагийн авъяастай байсан жүжигчин залуу 2003 онд Хэнтий аймгийн Тэмүүжин цогцолбор сургуулийг төгссөн бөгөөд 2008 онд Соёл Урлагийн Их сургуулийг жүжигчин мэргэжлээр төгсчээ.


Тэрээр 2008 оноос хойш Фантастик продакшны жүжигчинээр ажиллаж байна.
Жүжигчин Ж.Алтаншагай урлагаас гадна Монголын Практик буудлага, хамгаалалтын буудлагын холбооны тамирчин хийдэг.