Уолт Дисней, Пиксар пикчерсийн ээлжит уран бүтээл. Тэдний дэлгэцийн бүтээлүүдэд зөвхөн хүүхдүүд төдийгүй, насанд хүрэгчид дуртай байдаг. Өнөөдөр нээлтээ хийж буй “Улаан болсон нь” хүүхэлдэйн кинонд Америкт амьдардаг хятад гэр бүл голлох үүрэг гүйцэтгэж буй онцлогтой.
Шүтлэг, зан үйл, үндэстэний онцлог, ид шид тус кинонд багтсан. Торонто хот дахь хятд сүмийг ажиллуулдаг Мэй Лигийн гэр бүлд хачирхалтай явдал тохионо. 13 настай Мэй охин үслэг улаан Панда болж хувирна. Энэ нь тэдний гэр бүлийн нууцлаг түүхийн өвтэй холбоотой.
Гэвч үслэг улаан панда болж хувирсан өсвөр насны охиноор шилжилтийн насны хүүхдүүдийн зан төлөвийн өөрчлөлт, ирээдүйн төлөвшил, сонголт хийх, ирээдүйн төлөвшлийн чухал үеийг харуулахыг зорьсон байж болох юм.
Сэтгэл хөдөлгөм, бас инээдтэй, гайхалтай хүүхэлдэйн киног хүргэдэг дотоод мэдрэхүйг үргэлж сэрээж байдаг Пиксарын алтан мэдрэмжийг үзэгчид итгэл дүүрэн хүлээж байна.