Монголын урлагийн ертөнцөд өөр өөрийн өнгө төрх, хэв маягаараа үзэгчдийг байлдан дагуулсан таван дуучин бүсгүй хамтран уран бүтээл, шашины цэнгүүнд орохоор болжээ.
Тус цэнгүүнийг Гандан тэгчилэн хийдээс зохион байгуулж буй бөгөөд АЖ А.Долгор, МУГЖ С.Эрдэнэцэцэг, дуучин Г.Эрдэнэтунгалаг, Г.Эрдэнэчимэг, Х.Мөнгөнцэцэг нарыг урьж оролцуулж буй аж. Үе үеийн төлөөлөл болсон дуучин бүсгүйчүүдийг ард түмний хайр хүндэтгэлийг эн зэрэгцэн хүлээн авсан хэмээн сонгож авсан бололтой.
Тэдний оролцох шашин, урлагийн цэнгүүн ирэх дөрөвдүгээр сарын 5нд болох ажээ.