Хүмүүсийн андахгүй танил нэгэн эрхэм бол яах аргагүй үзмэрч Нямаа билээ. Гоо үзэсглэн, загварлаг сайхан байдлаараа бусдаас яах аргагүй онцлог бүсгүй.
Хүмүүсийн дотоод сэтгэлийг засах олон чухал зөвлөгөө өгдөг нэгэн. Үзмэрч бүсгүйг зөвхөн тэнгэрийн үйл, лус савдагын ерөөлөөр олон нийт танидаггүй. Түүний дотоод гоо үзэсгэлэнтэй дүйцэхгүйц гадаад гоо үзэсгэлэнг бишрэх хүн олон.
Үзмэр Нямаагийн хувьд өдгөө 40 нас хүрсэн боловч 25 настнуудаас ялгарахгүйгээ гоо төрхтэй.
Бага насаа Герман улсад өнгөрүүлсөн түүний стиль имидж бусад үзмэрч, удган зайрангуудаас онцгой. Яг л өөрийнх нь шүтэж тахидаг лусын гоо үзэсгэлэнг ил гаргах мэт. Тэрбээр өөрийн зөн билгийн онцгой авьяасаа бага наснаасаа мэдэрч өссөн бөгөөд сүүлийн 10 гаруй жил үйл хэргээрээ холбогджээ.
Хэзээнээс брэндлэг түүнийг зорин ирэгсдийн дунд улс төр, урлаг соёлын томчууд багтдаг бөгөөд түүнд БАГШАА хэмээн ихээхэн хүндэтгэлтэй ханддаг юм билээ.