Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ залуусын шаардлагад хариу өгч уулзахаар болсон. Залуус эрх баригчдыг огцрох бус, үнийн өсөлтийг бууруулж, тэгш боломж, хувийн хэвшлийнхнийг дэмжих зэрэг асуудлаар өнөөдөр хоёр дахь өдрөө төв талбайд жагсч байна.


Соёлын төв өргөөнд хоёр талаас уулзахаар болсон тэдгээр залуус СТӨ-г орхин гарлаа. Тэд “Юу ч болоогүй юм шиг энэ дотор хэлэлцээр хийж далжганамааргүй байна. Гадаа гараад ард түмэндтэйгээ ярилц” гэв.