Одоогоос 5 жилийн өмнө буюу 2016 онд тухайн үеийн Нийслэлийн удирдлагууд “2020 онд гэхэд азийн хамгийн том усан парк байгуулна” гэдэг амлалт өгч байжээ.
Уг амлалтыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ нийслэлийн одоогийн Засаг дарга Д.Сумъяабазараас шаардаж “Ард түмэндээ амлалт өгсөн бол биелүүлэх хэрэгтэй. Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар та энэ усан паркийг хийж өгнө үү. Манай БОАЖЯ хяналт тавьж ажиллах болно” гэжээ.
Тухайн үед тус усан парк, спорт цогцолборыг 2020 онд бий болно. Тус паркийг Энхтайваны гүүр болон Замын Цагдаагийн газрын урдах Фрейзерийн хоорондох 11,8 га газарт байгуулна.
Цогцолборын усан паркийн хэсэгт 50 метр урттай усан бассейн, зургаан замтай усан гулгуур, хиймэл далайн эрэг зэрэг байрлах бөгөөд спорт цогцолборын хэсэгт NBA-ийн стандартад нийцсэн сагсан бөмбөгийн ордон болон 30 гаруй спортын танхим бий болно.
Тус цогцолборын усан паркийн хэсэг 2018 онд ашиглалтад орох бол цогцолбор бүхэлдээ 2020 онд ашиглалтад орохоор төлөвлөгдөж байна. Байгууламжийн 70 хувь нь ногоон байгууламж байна” хэмээн мэдэгдэж байсан билээ.