Нийтийн тээвэрт бүртгэлтэй байгаа 1,240 автобусны 75 хувь нь 10-аас дээш жил болсон бол 18 хувь нь 7-9 жил болжээ.
Харин таван хувь нь 4-6 жил, 0.7 хувь нь 1-3 жилийн насжилттай байна.

2009 онд хуучин 400 автобусыг оруулж ирснээс хойш томоохон парк шинэчлэл хийгээгүй. Энэ жил 500 гаруй автобус жагсаалтаас гарахаар байгаа бөгөөд шинэчлэх зайлшгүй шаардлага тулгарсан. Тиймээс энэ онд цахилгаан хөдөлгүүртэй 150, дизель хөдөлгүүртэй 441, нийт 591 автобус авч, парк шинэчлэл хийхээр төлөвлөсөн байна. Одоогийн байдлаар 60-ыг худалдан авсан боловч хил дээр саатаад байгаа юм.

Зөвхөн парк шинэчлэлттэй холбогдуулан түгжрэлийг бууруулах 420 тэрбум төгрөгийн 80 тэрбумыг зарцуулахаар тусгаад буй билээ.