Үйлийн үр, өгөх авахын ухаан, далд ертөнцийн талаарх зөвлөгөөг өгдөг бүсгүй бол үзмэрч Л.Нямаа. Хэн бүхний тахиж тайж, залж шүтэж явж чаддаггүй лусыг өөрийн амьдралдаа оршуулж, олон түмэндээ тус хүргэдэг тэрбээр өөрийн цахим хуудсаараа үнэтэй зөвлөгөөг ард олондоо хүргэдэг. Тэгвэл тэрбээр энэ удаад аз жаргалын үнэ цэнийг агшин бүрд мэдэрч байхыг зөвлөж “Хэнд ч муу зүйл хийгээгүй байхад хэн нэгэн таньд дургүй болсон байдаг. Энэ мэдээж та түүнээс илүү сайн яваагийн илрэл. Их зан ба мунхаг араншин бол зүгээр л тэнэглэл. Та бүхнийг тойроод аз жаргал дүүрэн байна. Чамлаж биш гамнаж хүртээрэй. Та бүхнийхээ ажил үйлст тань амжилт хүсье” гэжээ.