“Элдэв зургийн эзэд” нэрээрээ мөнхөрсөн Гавьяат жүжигчин Л.Жанчивдорж, Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Г.Дашхүү нарыг монголын ард түмэн андахгүй. Хожмоо тэдний үр хүүхдүүд нь аавуудынхаа урлагийн замаар замнаж яваа.
Соёлын тэргүүний ажилтан Г.Дашхүү агсны хүү, “Go”студийн захирал, найруулагч Д.Галбаярыг чамгүй сайн уран бүтээлч гэж урлагийнхан нь дүгнэдэг. Өдгөө “хөөрхөн” тодотголтой жүжигчин Хулангийн нөхөр болсон тэрбээр жингээ хасаад моделийн карьеараа эхлүүлжээ. Түүний хаясан жил 20 кг бөгөөд одоо булчингаа ургуулах “ажилтай” болжээ.
Ямартаа ч, хичээл зүтгэл гэдэг эрүүл байхын үндэс. Бүсгүйчүүдийн атаархал төрүүлж, турах гэсэн мөрөөдлийг нь бут зохьсон найруулагч Д.Галбаяр та загварын ертөцөд тавтай морил.