Азийн топ Модель О.Билгүүн өдгөө Алунгоо буюу Нуна хэмээх бүсгүйг онцолж олны өмнө цугтаа явах болсон.

Үерхээд гурван жилийн нүүр үзэж буй тэд шинэ хүнээ өлгийдөж авах гээд завгүй яваа гэнэ шүү . Өөрсдийн инстграм хуудаснаа түүний найз бүсгүй Алунгоо хөл хүнд зургаа онцолсон нь олны анхаарлыг татаад байна.

Чадварлаг загвар өмсөгч, бизнесмен гэгддэг О.Билгүүний хувьд охиноо ганцаараа өсгөдөг ганц бие аав. Өөрийнхээ бизнесийг эхлүүлээд тун завгүй яваа тэрээр бүл нэмэх гээд бөөн баяр яваа сурагтай.

О.Билгүүн, Алунгоо хоёртоо сайхан бүхнийг хүсэе.