Нууц амраг, халуухан бүсгүйн дүрээр анхлан олонд танигдаж өдгөө кино урлагт өөрийн орон зайгаа бий болгоод буй бүсгүй бол жүжигчин Пүрэвжаргал буюу Пунтик.
Өдгөө 30 нас руу дөхөж яваа тэрбээр нөхөр, хүүгийн хамт амьдардаг. Урлагийнхан дундаасаа Пунтик шиг сайн дурын ажил, сайн үйлсийн аянд гар бие оролцдог бүсгүй ховор байдаг гэнэ лээ.

Айлын бага охин болоод ч тэрүү, олонтойгоо явахыг хичээдэг түүнийг сайхан сэтгэлтэй гэж тодотгох нь ч бий.Түүний сүүлийн үеийн гэрэл зургийг уншигч танаа сонирхуулж байна.
Ямартаа ч, авьяаслаг царайлаг, сайхан сэтгэлтэй жүжигчин бүсгүйдээ амжилтын дээдийг ерөөе.