Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороонд байрлах хүнсний дэлгүүрт гал гарсан тухай дуудлага 2024.05.13-ны өдрийн 03:29 цагт иржээ. Иргэн О-ийн  хүнсний дэлгүүрийн зориулалттай 3 өрөө 62 м2 байранд 4 ширхэг хөлдөөгч шатаж байсныг тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид унтрааж, утаажилтын бүсээс 328 иргэнийг гаргасан байна.