Канадын дуучин Жастин Биберийн нүүрний баруун тал саажиж, мэдээгүй болсон талаар алдартан өөрийн инстаграмаар дамжуулж мэдээлсэн байна.
Энэ нь “Ramsay Hunt Syndrome” буюу нэг төрлийн вирус гэж дуучин эр тайлбарлажээ. Энэхүү саажилтыг зогсоож, хэвийн байдалдаа орохоор тэрбээр эрчимт эмчилгээнд хамрагдаж эхэлсэн бөгөөд зарим аялан тоглолт, оролцохоор төлөвлөж байсан арга хэмжээнүүдээ цуцалсан байна. Мөн сэтгэл санаагаар дэмжиж байгаа хүмүүст талархлаа илэрхийлээд, миний төлөө үргэлжлүүлэн залбираарай хэмээн хүссэн юм.