Б.Жигжид сайдын зээ охин Б.Орхоныг хүмүүс комедиан Б.Батбилэгийн дүү гэдгээр нь сайн танина. Тэрбээр өчигдөр УИХ-ын гишүүн Б.Баярсайханы хүү Б.Мөнхсайхантай хуримаа хийж, хайр сэтгэлээ баталгаажуулжээ.
Тэдний хувьд олон жил үерхсэн бөгөөд хэдийнээ хоёр охины эцэг эх болцгоосон.
Сүйт бүсгүй Б.Орхон шүдний эмч мэргэжилтэй, түүний дүү Б.Тэмүүлэн бизнесмэн Г.Анархүүгийн анхны эхнэр гэдгээрээ олонд танигдсан.
Харин сүйт залуу Б.Мөнхсайханы хувьд нэгэн хэсэг Mongol HD телевизид ажиллаж байсан бөгөөд өдгөө Худалдаа хөгжлийн банканд “хурган дарга” хийдэг нэгэн ажээ.