Монголын сайхан бүсгүйчүүдийн нэг бол жүжигчин А.Туяа. Өдгөө 37 настай, ганц бие үзэсгэлэнт бүсгүй тэрбээр Е-март их дэлгүүрийн үйлчилгээнд сэтгэл дундуур яваагаа цахим хуудаснаа онцолжээ. Тэрбээр “Хараал идсэн Е март. Хоёр давхараас хоёр ширхэг юм аваад заавал доошоо нэг давхарын хүнс дээр очиж бичүүлнэ. Бөөн оочер. Яалтчгүй хэрэгтэй ойр байсан болохоор орчихлоо…Тэгээд нэг давхарын хүнс дээр 30-40 минут оочерлож байж бичүүлэх гэхээр кодгүй бараа байна. 20-30 минут хүлээ гэхийн энэ ямар сэтгэлгүй юм бэ. Код хийх нь худалдан авагчдын ажил юм уу?” гэжээ.

Жүжигчин А.Туяагийн хувьд сүүлийн үед тайз дэлгэцийн уран бүтээлд тэр бүр тоглохгүй байгаа. Тэрбээр урлаг уран сайхнаас илүү хувийн бизнестээ анхаарах болсон гэх сураг дуулдана лээ.