Хамаг амьтныг зовлонгоос гэтэлгэн, амар амгаланг эрэлхийлж, үргэлжид асралын сэтгэлээр буян үйлдэн, тоост хорвоогийн хоосон чанарыг гэтэлгэхээр ирсэн өнөөгийн бурхны шашны нэрт төлөөлөгч нарыг нэг “Дашчойлон” хийдийн хамба ламтан Ч.Дамбажавыг манай папараци дуран хараандаа буулгав.


Тэрбээр төрийн хэмжээний томоохон үйл ажиллагаанд уригдаж залагддаг бурхны шашны томоохон төлөөлөгч нарын нэг. “Дашчойлон” хийд нь бусад сүмүүд шиг өндөр үнэ тариф байдаггүй учраас сүсэгтэн олон цагаан сар гэлтгүй үргэлж оочирлож, дугаарлаж байдаг билээ. Гэр бүлийн тухайд гурван хүү нэг охинтой, өнөр өтгөн айлын тэргүүн. Хамба ламтны гэргий эдийн засагч мэргэжилтэй бүсгүй байдаг гэнэ лээ.