Фантастик хамтлагийн харизмтай, амбицтай залуусын нэг бол жүжигчин Ж.Алтаншагай. Хэнтийн нутгаас гаралтай тэрбээр 1986 оны зургадугаар сарын 17-ны энэ өдөр айлын том хүү болж хорвоод мэндэлж байжээ. Хорьж болдоггүй хорин насандаа ихэр охидын эцэг болсон тэрбээр өнөөдрийн амжилтаа хүүхдүүд, ханьтайгаа холбон тайлбарлах дуртай.
Тэрбээр “37 дугаар точка”, “Маш нууц”, “Байтаг Богд”, “Зүрхний хилэн”, “Миний ах атаман”, “Том толгойтын романс” киноны гол дүрүүдэд тоглосон. Хөдөлмөрч, хөдөлгөөнтэй, сайн жүжигчин гэдэг үнэлгээг ойр дотныхоноосоо авдаг. Өдгөө дөрвөн охины эцэг болсон түүнд төрсөн өдрийн мэнд хүргэе