Хүний тэсвэр тэвчээр, эр зориг, ухаан, хүч чадлыг шаардсан спорт бол экстрим. Тэгвэл яг л энэ сонирхолоороо ажиллаж амьдардаг хүн бол жүжигчин Мөнх-Эрдэнэ буюу Мөөжиг. Дэлгэцийн нэлээдгүй уран бүтээл хийж “халаасаа түнтийлгэсэн” тэрбээр өөрийн унадаг Hummer жийпээ шавар шалбаагт суулгаж хаячихаад, хээв нэг гэрэл зургаа татуулан өөрөө өөртөө дурсамж үлдээжээ. Уг зургаа цахим хуудаснаа нийтлэсэн байна.
“Бие нь жижиг ч бэлчээр томтой эр” гэдгээ үргэлж батлан харуулж явдаг түүний шинэ хоч “Экстрим”. Өдгөө 40 насны босго алхаж яваа уран бүтээлчдээ илүү их амжилт хүсье