Нийтийн дууны ханхүү гэгддэж явсан МУГЖ С.Жавхлан өдгөө 40 гарсан эр болжээ. Их сургуулийн оюутан байхаасаа олонд танигдаж, “насны хоол”-оо олсон тэрбээр өдгөө АНУ-д аялж, тоглолтоо хийж байна. Түүнтэй хамт түүний дотнын анд, МҮОНРТ-ийн хөтлөгч, редактор Г.Агааноров хамт яваа юм. Тэгвэл тэд 12 жилийн өмнө буюу 2010 онд АНУ-д очиж байсан зургаа одоогийнхтойгоо харьцуулан олонд дэлгэж “АНУ-ын Чикаго хотод 12 жилийн дараа ирж сүүдэр буулгав. Аль нь илүү хөгширч…” хэмээн цахим хуудаснаа бичжээ.
Уран бүтээлч залуусын хувьд оюутан ахуйгаасаа нөхөрлөсөн, үнэнч андууд юм.