Монголын кино урлагийн салбарт хүч түрэн орж ирсэн үе тэнгийн залуус бол Фантастик хамтлагийнхан. Нэгэн үеийн дан эрчүүдээс бүрдэх тус хамтлаг олон уран бүтээл хийж, үзэгчдийн харааг мялааж, сонорыг сортойлгон үүх түүхээ уншихад хүргэсэн гэхэд болно.

Тэр дундаас жүжигчин Барсаа буюу Б.Барслхагва “Зүрхний хилэн” киноны Манжийн амбангын дүрийг бүтээсэн нь олны талархалыг хүлээж байсан цаг хэдэн жилийн тэртээ. Хэдийгээр эсрэг дүрийн баатар ч гэлээ монголын түүхтэй салашгүй холбоотой, дэлхийн түүхнээс улс үндэстнээрээ “арчигдсан” Манжийн албанг бүтээсэн нь олны сонирхолыг татахад хүргэсэн. Тэрбээр дүрдээ орохын тулд Манж хэлийг судалж, манжаар ярьсан нь “Аан, Манж үндэстэн гэдэг чинь Хятадаас өөр юм байна” гэх ойлголтыг үзэгчдэд таниулж мэдүүлж байсан билээ.


Жүжигчин Б.Барслхагвагийн хувьд өдгөө 36 настай, эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг нэгэн.

Тэрээр манай дуранд ийнхүү буусан юм.